Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй барьсан гарашийг буулгаж, газрыг нь чөлөөлжээ

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу тавдугаар сургуулийн баруун талд байрлах есөн гараашийг өнөөдөр буулгаж, газрыг нь чөлөөлж байна. Эдгээр гараашийг буулгахын өмнө эзэмшигчдэд удаа дараа газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Ю.Одгэрэл “Чингэлтэй дүүргийн  гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 40 гарааш буулган, явган хүний зам, авто зогсоол хийсэн. Бусад байршилд тохижилтын ажил хийхээр төлөвлөн, ажиллаж байна. Түүнчлэн ирэх онд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгахаар төлөвлөн, судалгаа хийж байгаа. Төлөвлөгөө батлагдсаны дараа газар чөлөөлөх ажлуудыг зохион байгуулна” гэв.

Ташрамд дурдахад, 2021 онд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 60 орчим гарааш буулгаж, газар чөлөөлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.