Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бээжингийн агаарын чанар сайжирчээ

БНХАУ-ын нийслэл Бээжинд өнгөрсөн сард нэг шоо метр агаар дахь PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын дундаж агууламж 25 микрограмм байжээ. Энэ нь агаарын чанарын үзүүлэлтийг бүртгэдэг болсноос хойш намар, өвлийн улиралд /10-3 дугаар сар/ бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт болов. Тэрчлэн энэ оны эхний 10 сард тус хотын агаар дахь уг үзүүлэлт 32 микрограмм байсан гэнэ.

Бээжинд агаарын бохирдлыг бууруулахын тулд хөдөлгөөнт эх үүсвэрүүдийн шинэ стандарт, бодлого хэрэгжүүлэх, дэгдэмхий органик нэгдлүүдийг тусгайлан цэвэрлэх зэрэг арга хэмжээ өнгөрсөн сард авчээ. PM2.5 нь 2.5 микрометрээс жижиг хэмжээтэй бөгөөд хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг тоосонцор юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.