Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гадаадын оюутнууд, ур чадвартай ажилтнуудыг авна

Австрали ирэх сараас гадаадын оюутнууд, ур чадвартай ажилтнуудыг хилээр нэвтрүүлэх хязгаарлалтуудаас чөлөөлнө. Хэвийн амьдралдаа эргэн орох Засгийн газрын үндэсний төлөвлөгөөний хүрээнд ийм шийдвэр гаргаснаа тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдэв. Тодруулбал, вакцинд бүрэн хамрагдсан, хүчин төгөлдөр визтэй гадаадын оюутнууд, ур чадвартай ажилтнууд болон хүмүүнлэгийн, түр, ажлын, гэр бүлийн визтэй иргэдэд ирэх сарын 1-нээс хилээ нээх гэнэ.

Мөн Япон, БНСУ-ын, вакцинд бүрэн хамрагдсан иргэд тусгаарлагдахгүйгээр Австрали руу зорчих боломжтой аж. Одоогийн байдлаар тус улсад коронавирусийн халдварын 290 336 тохиолдол илэрч 1942 хүн нас барсан байна. 16-гаас дээш насны хүн амынх нь 91.5 хувь нь вакцины эхний, 85.1 хувь нь бүрэн тунд хамрагджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.