Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирал оффшор бүсээр дамжуулж мөнгө угаасан уу

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан З.Ганбаатарын хууль зөрчсөн үйлдлүүдэд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв. Тэрбээр ОХУ-ын “СП ЗАО ИВС” хамтарсан үйлдвэрийн захирал Алексей Владимирович Зимин гэх хүнээс хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Хойд хөршид хаалттай хувьцаат нийгэмлэгийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг дээрх компани нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй 2003-2012 оны хооронд 78.3 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан их хэмжээний санхүүжилт авах, удаан хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Ийнхүү гэрээ байгуулахдаа Петербург дэх Номос банкны данснаасаа их хэмжээний ам.доллар гаргаж хахууль болгож өгсөн гэнэ. Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн Техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд группийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дэлгэрбатын Их Британийн Виржинийн аралд байгуулсан “Process control intelligent application” компанийн Латви улсын “As Citadele” банкан дахь ам.долларын дансаар дамжуулан, Г.Эрдэнэчулууны үүсгэн байгуулсан “Power Wit limited” компанийн Хонконгийн NSВС банк дахь данс руу 2010-2012 оны хооронд нийт 3.4 сая орчим ам.доллар шилжүүлэн хахууль болгож авсан хэрэгт холбогджээ. Уг хахуулийн мөнгөнөөсөө 569 мянган фунт стерлинг буюу 1.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютаар Английн Лондон хотод 110 ам метр талбай бүхий орон сууц худалдан авсан гэнэ.

Түүнчлэн дээр дурдсан Л.Дэлгэрбатын Виржинийн аралд байгуулсан “Process control intelligent application” компанийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай таван сая гаруй ам.долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад хамтран оролцож, дэмжлэг үзүүлэн тус үйлдвэрт хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгаж буй юм билээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан З.Ганбаатартай хамт Л.Дэлгэрбатыг АТГ-ынхан шалгасан бөгөөд нь тэднийг мөнгө угаасан, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

Бэлтгэсэн Г.Равжаа

1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on ““Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирал оффшор бүсээр дамжуулж мөнгө угаасан уу