Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АТҮТ-ийн ажилтан удирдлагадаа ч хахууль зуучилжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн мэргэжилтэн Батгэрэлийг шалгаж эхэлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл өчигдөр хууль сахиулах байгууллагынхан прокурорын зөвшөөрсний дагуу уг хэргийн талаар албан ёсоор тайлбар өглөө.

Түүндээ “АТГ-аас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд АТҮТ-ийн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн мэргэжилтэн Батгэрэлийг бусдаас хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байна. АТГ-ын мөрдөгчид энэ сарын 22-нд Улаанбаатар хот дахь АТҮТ-ийн харьяа дөрвөн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт холбогдсон албан тушаалтан Батгэрэл нь тус төвийн ажилтан Х-аар дамжуулан гурван удаа, У гэх хүнээс 27 удаа хахууль авсан, дүүргийн салбарын удирдах албан тушаалтанд долоон удаа хахууль зуучилж өгсөн үйлдлийг илрүүлэн шалгаж байна” гэжээ.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.