Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: Шинэ жилийн даашинзны загварын талаар мэдээлэл хийнэ

Арваннэгдүгээр сарын 24-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 328 дахь өдөр бөгөөд он дуусахад 39 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -4 хэмийн хүйтэн бол шөнөдөө -15 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 20, Найралт эх одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 08 цаг 12 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна.
  4. Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2852.00, зарах нь 2854.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.00, зарах нь 40.00 байна. Харин юань авах нь 446.00, зарах нь 447.00, вон авах нь 2.39, зарах нь 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт Хятадын хэвлэл мэдээллийн XII форумыг МУИС-ийн шинэ номын сангийн байрны 203 тоот хурлын танхимд цахим хэлбэрээр зохион байгуулна.
  2. 11.00 цагт Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад харилцааны төрийн сайд ДР.РАЖКУМАР РАНЖАН СИНГХ-ын Монгол Улсад хийх айлчлал эхлэх бөгөөд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинтэй хэлэлцээ хийнэ.
  3. 17:00 цагт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзалт хийнэ.
  4. 14:00 цагт Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Эрдэнэсийн Хүрээ” урлаг, уран бичлэгийн /калиграф/ төвөөс иргэдийн дунд зохион байгуулсан арт-терапи буюу бие болоод сэтгэл заслын уран бичлэгийн үр дүн, “Их Монгол” арт галерейд нээлтээ хийх үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгнө. ХААНА: “Их Монгол” арт галерей. БЗД 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд талд Зохион байгуулагч: 99616688.
  5. 16.00 цагт Шинэ жилийн даашинзны “FLORAISON FASHION SHOW”-ны хэвлэлийн хурал Сити их сургуулийн А байр 408 тоотод болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 99136259 дугаараас авна уу.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Эволюцийн олон улсын өдөр тохиож байна.
  2. Мөн өнөөдөр Турк улсад Багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
  3. 2015 онд Тунисын нийслэл хотноо автобус дэлбэрч 14 хүн газар дээрээ амь насаа алджээ.
  4. 1976 онд Туркийн зүүн хэсэгт 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болж 5000 орчим хүн амь насаа алдаж байжээ. Энэ үеэр Туркийн зүүн хэсгийн барилга байгууламжийн 80 гаруй хувь нь нурж байжээ.
  5. 1932 онд гэмт хэргийн холбогдолтой ДНХ-ийн шинжилгээ хийдэг лаборатори болох FBI албан ёсоор нээгджээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.