Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.Эрдэнэ: Гадаадын сайтад тавигдсан мэдээлэл ХААН банкнаас алдагдсан байж болзошгүй

 Улсын Их Хурлын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ үеэр “Манай 2 сая иргэний мэдээлэл алдагдаж, Хятадын сайтад 700 ам.доллараар зарагдаж байна гэх мэдээлэл юу болсон бэ” хэмээн асуусан.

ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ гишүүний асуултад дараах хариултыг өглөө. Тэрбээр “2.3 сая иргэний мэдээлэл алдагдсан нь хакеруудын алдагдсан мэдээллүүдийг зардаг хар зах маягтай сайт байдаг. Тус сайтад зарагдаж байсан гэх мэдээлэл бий. Энэ мэдээлэл нь аравдугаар сарын 6-нд анх тус сайтад тавигдсан. ТЕГ-аас ажлын хэсэг гараад шалгаж байгаа. Тавигдсан мэдээллээс харахад алдагдсан мэдээлэл нь ХААН банкны мэдээлэл байсан байж болзошгүй. Учир нь дансны дугаар болон тавигдсан мэдээллийг нь харахад тэгэж дүгнэж болохоор байгаа” гэлээ.

https://www.facebook.com/www.unuudur.mn/videos/1330773404038365

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Э.Эрдэнэ: Гадаадын сайтад тавигдсан мэдээлэл ХААН банкнаас алдагдсан байж болзошгүй