Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гадаадын ажилчдын тоо өсжээ

Коронавирусийн улмаас тавьсан зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа зөөлрүүлсний дараа Японд асран хамгаалагчаар дадлагажин, ажиллах хүсэлтэй гадаадын иргэдийн тоо нэмэгдсээр байна. Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хүрээнд, дадлагажигчаар ажиллах хүсэлтээ, Индонез, Вьетнам, Филиппиний иргэдэд Япон хилээ өнгөрсөн наймдугаар сараас нээжээ. Өнгөрсөн сард Филиппинээс 234 дадлагажигч ирсэн гэнэ. Тэд дөрвөн сарын өмнө ирэх байсан ч “Ковид-19”-ийн улмаас саатсан аж. Дадлагажигчид 14 хоног хөл хорионд байж, энэ сарын 8-наас япон хэл, асрагчийн сургалтад хамрагдаж эхэлжээ. Сургалт нь ирэх оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх гэнэ. Үүнд хамрагдсан хүмүүс шалгалт өгч, ажиллах эрхийн гэрчилгээ авсны дараа тус улсад гурван жил хөдөлмөр эрхлэх юм байна.

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.