Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мөрөн голын мөс цөмөрч, дахин нэг автомашин живжээ

Ховд аймгийн Дарви сумын “Мөрөнгийн-Ам” гэх газарт “Аксио Королла” загварын суудлын автомашин Мөрөнгийн голын мөс цөмөрч орсон тухай дуудлагыг албаныхан урьд шөнө 00:24 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан 01:09 цагт очиход тус аймгийн “Алтай” сумаас Орхон аймгийн чиглэлд зорчин явсан иргэн Г-ын суудлын автомашин Мөрөнгийн гол цөмөрч суусан байсныг 32 минут ажиллан татан гаргасан байна. Хүйтний улирал эхэлсэн ч гол бүрэн хөлдөөгүй тул иргэд болгоомжтой байж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.