Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ослын улмаас 13 хүн нас барав

Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар энэ оны эхний хоёр сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүн амиа алдаж, 482 хүн бэртэж эрүүл мэндээрээ хохирсон байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Тус газар он гарсаар 2714 дуудлага мэдээлэл хүлээн авсан нь өнгөрсөн жилийнхээс 8 хувиар өссөн гэнэ. Үүнээс хүн гэмтсэн осол 197, эд материалын хохирол учруулсан зам тээврийн осол 345 бүртгэгджээ. Гудамж замын хяналт шалгалтаар хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн зөрчил нийслэлд 54514 удаа илэрсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 1075 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад нэг хувиар буурсан аж.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.