Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Оюун-Эрдэнэ: Дубайн гэрээг цуцалж, “Оюутолгой” төслийг Монголын ард түмэнд ашигтай хэрэгжүүлэх ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч, уулзлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхаарууллаа. Мөн төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг бүрэн тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэйг дурдсан юм.

“Байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээг цуцлахад анхаарах, “Оюу толгой” төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг “Рио Тинто” компанид санууллаа.

Харин “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын  “Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн”  гэв.

1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Л.Оюун-Эрдэнэ: Дубайн гэрээг цуцалж, “Оюутолгой” төслийг Монголын ард түмэнд ашигтай хэрэгжүүлэх ёстой

  • ЗОЧИН says:

    Монгол улсын эрх ашгийг илт дордуулсан нөхцөлтэй Дубайн гэрээг цуцлах шаардлагатай, олон улсын эрх зүйд гэрээг цуцлах тухай тодорхойлсон байдаг шүү дээ

  • Ардын нэг says:

    Зүтгэл байвал үр дүн гардаг. Гэрээг үнлсээр нь шинэчилэх ёстой. Дубайн гэрээг хүчингүй болгож хахуул авсан улс төрчдийг хатуу шийтгэж дэлхийд зарлах хэрэгтэй !!!

  • Ардын нэг says:

    Зүтгэл байвал үр дүн гардаг. Гэрээг үндсээр нь шинэчилэх ёстой. Дубайн гэрээг хүчингүй болгож хахуул авсан улс төрчдийг хатуу шийтгэж дэлхийд зарлах хэрэгтэй !!!