Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АХБ-аас улсын эмнэлэгүүдэд “Ходоодны дуран, оношилгооны иж бүрдэл” өгчээ

АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5, Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн төслөөр нийслэлийн Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг,  Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Дархан-Уул, Хэнтий аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд  нийт 981.1 сая төгрөгийн өртөгтэй Япон улсын Olympus корпорацид үйлдвэрлэгдсэн Ходоодны дуран оношилгооны иж бүрдлийг өгчээ.

Төслийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад амьсгалын аппарат, яаралтай түргэн тусламжийн багц, эмнэлгийн ажилтны хамгаалах хэрэгсэл 138.5 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 75 нэр төрлийн 72 534 эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хангаж, суурилуулсан талаар ЭМЯ-аас мэдээллээ.

Манай улсад 2010-2019 оны хооронд 38119 хүн хорт хавдрын шалтгаанаар нас барж нийт нас баралтын 22.8 хувийг эзэлж байна. 2019 онд хорт хавдрын нас баралтын 4801 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаас 989 (25.9%)-өөр, өмнөх оноос 389 (8.8)-өөр тус тус нэмэгджээ. Хорт хавдрын шалтгаант нас баралтын бүтцийг судалж үзэхэд сүүлийн 10 жилийн дунджаар 2-р байранд ходоод 15.6 хувь, 4-рт улаан хоолой 7.6 хувийг тус тус эзэлж байна. Хорт хавдрыг эрт илрүүлэн оношлоход хүн амын хавдрын талаарх мэдлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол давтамжтай үзүүлэх нь чухал ач холбогдолтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.