Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: БНСУ-ын 7 дахь ерөнхийлөгч, улс төрч Kim Young-sam таалал төгсчээ

Өнөөдөр гадаа -9 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

11 дүгээр сарын 22-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 326 дахь өдөр бөгөөд он дуусахад 39 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн, цас орох нь ээ.
  3. Билгийн тооллын 18, Хэрцгийн охин одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй гэжээ.
  5. “Уран уургач” валютын ам.долларын ханш авах нь 2852.00, зарах нь 2854.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.00, зарах нь 40.00 байна. Харин юань авах нь 446.00, зарах нь 447.00, вон авах нь 2.39, зарах нь 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 9.00 цагт “Туушин” зочид буудалд “Монголын тогтвортой санхүүгийн форум”-ын “Текстилийн өртгийн сүлжээний тогтвортой санхүүжилт” салбар хэлэлцүүлэг болно. Утас: 88684470

2. 10.00 цагт “Степпа Арена” мөсөн өргөөнд “Базальт цом” өсвөрийн улсын аваргын тэмцээний тоглолтууд эхэлнэ.

3. 12.30 цагт МУИС-ийн Номын санд  тус сургуулийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс суралцагчдад зориулсан карьер хөгжлийн сургалт зохион байгуулна. Утас: 99002019

4. 15.00 цагт Хүний эрхийн форумаас “Төрийн ил тод хариуцлагатай байдал Монголд” хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулна.

5. 16.30 цагт Барилгын политехник коллежид “Мэргэжилтнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлж, хэмнэлтийг бий болгох нь” төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн нээлт болно. Утас: 99010107

Төрийн ордонд

  1. 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

2. 14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Коста Рикад Багш нарын баярын өдөр тохиож байна.
  2. 1981 оны энэ өдөр “Зүрхэнд шингэсэн намар”, “Амьдралын ээдрээ”, “Миний байшин” зэрэг киногоороо хэдийнэ алдаршсан алдарт жүжигчин Song Hye-kyo мэндэлжээ.
  3. 2001 оны энэ өдөр NCT хамтлагын гишүүн Chenle(Zhong Chen Le) мэндэлжээ.
  4. Харин 2015 оны энэ өдөр БНСУ-ын 7 дахь ерөнхийлөгч, улс төрч Kim Young-sam таалал төгсчээ.
  5. 1995 онд алдарт “Тоглоомын түүх” хүүхэлдэйн кино цацагджээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.