Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дипломат харилцааны түвшнээ бууруулжээ

Литватай тогтоосон дипломат харилцаагаа Хятадын Засгийн газраас хэргийг түр хамаарагчийн түвшинд хүртэл бууруулах шийдвэр гаргажээ. Тайванийн төлөөлөгчийн газар Литвад нээсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан тухай Хятадын төв телевиз мэдээлэв. Тайвань төлөөлөгчийн газраа Литвад нээснийг нэг Хятадын зарчим, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцсон хэрэг гэж БНХАУ үзэж байгаа аж. Дипломат харилцааны тухай Венийн конвенцид зааснаар Хэргийг түр хамаарагч нь Элчин сайд болон элчийн дараа гуравт ордог албан тушаал аж. Вильнюс хотод энэ сарын 18-нд Тайванийн төлөөлөгчийн газрыг нээсэн юм. Энэ нь дипломат статусгүй ч консулын үйлчилгээ үзүүлэх боломжтой. Латвийн нийслэл Рига дахь Тайбэйгийн төвийн тэргүүн Эрик Хуаныг төлөөлөгчийн шинэ газрын даргаар томилжээ. Хятад улс өнгөрсөн наймдугаар сард Литвагаас, есдүгээр сарын 3-нд Литвагийн ГХЯ Бээжингээс Элчин сайдаа эгүүлэн татсан юм. БНХАУ мөн эдийн засгийн арга хэмжээ авч, Литва руу төмөр замаар ачаа тээвэрлэхээ зогсоож, тус улсын аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн хэмжээг бууруулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.