Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Найрамдал, Биокомбинатын замд давс, бодис цацжээ

Амралтын өдрүүдэд цас их орсоны улмаас хотын зам, нийтийн эзэмшлийн талбай халтиргаа гулгаа ихтэй байна. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас цас цэвэрлэгээ, давс бодис цацалтын ажилд хяналт тавин ажиллаж буйгаа хэллээ. Харин Хот тохижилтын газар (ОНӨААТҮГ)-аас хотын төв зам, байршлуудад цас цэвэрлэгээний шүүртэй 11 машин, бодис цацагч 11 машинтайгаар ажиллаж буй гэнэ.

Хотын алслагдсан замуудад халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, өчигдөр зарим газарт давс бодис цацсан байна. Тухайлбал, Найрамдлын замыг өчигдөр гулгаагүй хар болгосон боловч нэмж цас орж, шуурч хоносон гэнэ. Тиймээс өглөөнөөс нэмэлтээр давс бодисны холимог тараах, цэвэрлэгээний ажлыг Охь мандал ХХК гүйцэтгэж эхэлжээ. Мөн Биокомбинатын авто замын нуух, автобусны буудал, замын зорчих хэсгийн цэвэрлэгээнд дээрх компанийн 25 ажилтан, 1 ковштойгоор шөнийн ээлжинд ажилласан байна. Мөн явган замын цэвэрлэгээг зориулалтын үлээдэг төхөөрөмжөөр хийж буй аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.