Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

798 хууль, 2100 тогтоол, 2398 актын үл нийцэл, зөрчлийг багасгана гэв

“Цар тахал ба эдийн засаг” форумыг Жижиг, дунд үйлдвэрийн газар, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих төв болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Зээлийн батлан даалтын сан зэрэг байгууллага энэ сарын 19-нд зохион байгууллаа. Үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд түлхэц болохуйц арга хэмжээг төрөөс хэрэгжүүлж буйг зохион байгуулагчид нь дурдав. Үүнд мөнгөн тусламж, татвар төлөлтийг түр хойшлуулах болон татварын хөнгөлөлт зэргийг нэрлэж болох аж. Цар тахлын энэ үед ихэнх улс орон бүх төрлийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг сул зогсох, орлогоо бүрэн алдахаас сэргийлэхэд нөлөө үзүүлсэн гэнэ.

Цаашид бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд илүү хүнд үе ирэх юм байна. Тодруулбал, цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй бүх дэмжлэг, хөнгөлөлт, тусламжийг хэрэгжүүлэх хугацаа дуусах бөгөөд үүнд аж ахуйн нэгжүүд бэлэн байж, юу хийж, хэрэгжүүлэхээ тооцоолох ёстой. Мөн хил хаагдан, ачаа эргэлт зогсоход үүсэж буй бэрхшээл, бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх зорилгоор дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх таван жилийн хөтөлбөр боловсруулж, төрөөс дунд хугацааны хөрөнгө оруулалт хийх шаардлага бийг онцоллоо. Төрийн байгууллагуудын зүгээс бизнесийн орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлэх хэрэгтэйг дээрх арга хэмжээний үеэр онцолсон. Улмаар бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулахтай холбоотой 798 орчим хууль, 2100 тогтоол, 2398 захиргааны акт зэргийн зөрчил, давхцал, үл нийцлийг арилгах тухайд форумд оролцогчид санал нэгдэв.

Бэлтгэсэн С.Дулам

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 thoughts on “798 хууль, 2100 тогтоол, 2398 актын үл нийцэл, зөрчлийг багасгана гэв