Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“АНЭУ-ын боомтод Хятад улс цэргийн объект байгуулж байна”

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Дабигаас хойш 80 километрийн зайд орших Халифа боомтод Хятад улс цэргийн байгууламж барьж байгааг АНУ-ын тагнуулын алба 2021 оны хавар олж мэдсэн талаар “Wall street journal” сонин мэдээлэв.

Тодруулбал, Хятадын ложистикийн “COSCO shipping” компани урьд нь чингэлгийн терминал барьж байсан Халифа боомт дахь БНХАУ-ын үйл ажиллагааны талаарх тагнуулын мэдээллийг АНУ-ын эрх баригчид жил орчмын өмнөөс авч эхэлсэн байна. Өнгөрсөн хавар АНУ-ын эрх баригчид хиймэл дагуулаас авсан барилгын талбайн зургийг авсан гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жейк Салливан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ойрхи Дорнодыг хариуцсан зохицуулагч Бретт Макгерк нар өнгөрсөн есдүгээр сард АНЭУ-д айлчлах үеэрээ тагнуулын мэдээллээ тус улсын удирдлагад танилцуулсан аж. Боомтод нь БНХАУ-ын барьж буй объект цэргийнх гэдгийг АНЭУ-ын Засгийн газар мэдээгүй болохыг “Wall street journal” сонины эх сурвалжууд мэдээлжээ. “Хятадын цэргийн баазыг байрлуулах төлөвлөгөө АНЭУ-д байгаагүй, ийм хэлэлцээ хийгээгүй” гэж Вашингтон дахь АНЭУ-ын ЭСЯ-ны төлөөлөгч хэлснийг сонинд эш татсан байна. АНУ-ын төлөөлөгчид саяхан барилгын талбайд очиход тэндхийн ажил зогссон байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on ““АНЭУ-ын боомтод Хятад улс цэргийн объект байгуулж байна”