Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжсэнгүй

Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, дэмжсэнгүй. Уг төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлгээс завсарлага аваад байсан бөгөөд олонхын бүлэг үүнийг дэмжихгүй хэмээн саналаа нэгтгэсэн билээ. Тус хуралдааны үеэр гишүүн Ц.Туваан, Т.Аюурсайхан нар хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаалаа.

Төслийг санаачлагч гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын их олон гишүүн хэлэлцүүлгийн үеэр даатгалын компаниудын өмнөөс асуулт тавьсан. Харин сонгогч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж асуусан нь ховор. Ийм тэнцвэргүй хэлэлцүүлэг боллоо. Даатгалын компаниуд улстөрчдийг санхүүжүүлдэг. Тэд зүй бус ашгаа арван жил хамгаалуулж байна. Цааш нь үүнийг бодит жишээтэй нь ярина. Бид хувийн хэвшлийг дээрэмдэх гээгүй. Даатгалын компаниуд зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр пиар хийхэд 300 сая төгрөг зарцуулсан. Би бүлгийн хурлын үеэр хэний ямар компани үүнийг тараагаад байгаа талаарх мэдээллийг хэлсэн” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжсэнгүй

  • Зочин says:

    Энэ монголын төлөө биш , хүүрээ хүүрнүүдтэйгээ бодож албан журмаар даатагуул гээд өмнөөс хамаг бичиг батимт авч гүүгээд байсан одоо болохоор даатагуул гээд суугаад байдаг болсон байсан баяжсан байж шүү . Одоо даатгал төлөхг…байя