Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралдана

Өнөөдөр гадаа 9 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

10 дугаар сарын 22-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 295 дахь өдөр бөгөөд он дуусахад 70 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 9 хэм хүйтэн бол шөнөдөө 23 хэм хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 19, Өглөгт охин одтой, хөхөгчин гахай өдөр. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш шавьд барилдах, номын ашиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна хэмээжээ.
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
  5. “Уран уургач” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2851.00 төгрөг, зарах нь 2853.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.70, зарах ханш 40.30, юанийн авах ханш 445.80, зарах ханш 446.80, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт Монголын тогтвортой санхүүгийн форум-2021 арга хэмжээний хүрээнд “Эрчим хүчний хэмнэлттэй сууцны санхүүжилт” салбар хэлэлцүүлэг болно.
  2. 10.00 цагт Төрийн ордонд  УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралдана.
  3. 10.00 цагт МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд зориулсан олон /ном, үзэсгэлэн, мод тарьсан зэрэг/ цуврал арга хэмжээ болсны сүүлчийн том арга хэмжээ энэхүү Эрдэм шинжилгээний хурал болно.
  4. 14.00 цагт  АН-аас ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийнэ.
  5. 14.00 цагт Гоёлын болон өдөр тутам , коктейл , тансаг загваруудын шилдэг 200-н загвар танилцуулагдах тус шоуны талаархи хэвлэлийн хурал болно. Сити их сургуулийн А байрны 408 тоот, Утас: 99136259

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 2009 онд Windows 7 албан ёсоор гарчээ.
  2. 1980 онд Ромын Пап лам 1633 онд Галилейг буруутгасан шийдвэрээ цуцалжээ.
  3. 1964 онд Францын гүн ухаантан, зохиолч Жан-Поль Сартр Нобелийн шагналаасаа татгалзжээ.
  4. 1962 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди Кубийн эсрэг далайн болон агаарын бүсийг хааж буйгаа мэдэгджээ.
  5. 1954 онд ХБНГУ НАТО-д элсжээ.
  6. 1938 онд АНУ-ын инженер Честер Карлосон цаасан бичиг баримт хувилах төхөөрөмж зохион бүтээжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.