Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол Улс Юнескогийн мэдээлэл, харилцаа холбооны зөвлөлийн гишүүнээр сонгогджээ

ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр чуулган Парис хотноо 2021 оны 11 дүгээр сарын 9-24-ний зохион байгуулагдаж байгаа билээ. Чуулганы үеэр ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр (МХХХОУХ)-ийн Засгийн газар хоорондын Зөвлөлийн сонгууль болж тус зөвлөлийн гишүүнээр Монгол Улс сонгогдон 2021-2025 онд ажиллахаар болов. Үүрэгт хугацаанд Зөвлөлд манай улсыг төлөөлж МХХХОУХ-ийн Монголын үндэсний хорооны дарга, Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн тэргүүн Х.Наранжаргал ажиллах юм. Тэрээр дээрх хөтөлбөрийн Товчооны дэд даргаар 2016-2018 онд сонгогдон ажиллаж байв. 

ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийг хөгжиж байгаа болон шилжилтийн үеийн улс орнуудад олон ургалч, чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллага бий болгох, улмаар боловсон хүчин, техникийн нөөц бололцоог нь сайжруулах зорилгоор 1980 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн Засгийн газар хоорондын Зөвлөл нь ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаас сонгогдсон 39 гишүүн улсаас бүрдэж, МХХХОУХ-ийн тэргүүлэх чиглэлийг батлах, хөтөлбөрт гишүүн улсуудын үр дүнтэй оролцох арга замыг хэлэлцэх, хөтөлбөрөөс тусламж хүсэж буй төслийн шаардагдахуйц санхүүжилтийн зохистой тогтолцоог батлах зэрэг үүргийг хүлээдэг. Монгол Улс тус зөвлөлийн гишүүнээр 2013-2017 оны хооронд сонгогдон ажиллаж байсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.