Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Унгар улстай хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт хоршино

Монгол дахь Унгар улсын Элчин сайдын яамнаас “Унгарын хөдөө аж ахуй-2021” уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Тус улс нь гений өөрчлөлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс татгалзаж буй аж. Тиймээс манайх экологийн цэвэр бүтээгдэхүүн экспортлох гарц нээлттэй төдийгүй байгалийн гаралтай цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг Элчин сайд Обруещанский Борбала нь онцлов. Түүнчлэн Унгарын компаниуд хөдөө аж ахуй болон хүнсний үйлдвэрлэлийн салбарт хэрэгцээт техник, технологийг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах, жижиг, дунд үйлдвэр байгуулах хамтарсан төсөл хэрэгжүүлэх сонирхолтой аж. Үүнээс гадна дээрх уулзалтын үеэр Унгар улсын Элчин сайдын яам, Булган аймаг хооронд мал эмнэлэг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх зорилттой Булганыхан малын эмч, зоотехникч, аялал жуулчлалын мэргэжилтнийг Унгарт бэлтгэх боломж бүрдэж буй. Ташрамд дурдахад, Монгол, Унгар хоорондын хөрөнгө оруулалт, худалдааны эргэлтийн хэмжээ одоогоор 18 орчим сая ам.долларт хүрсэн бөгөөд талууд оюутан сургах, кино үйлдвэрлэл, усны аж ахуйг хөгжүүлэх зэргээр соёл, боловсрол, нийгмийн салбарт хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлж байна.

Бэлтгэсн С.Дулам

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.