Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Бямбацогт: Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүн жендерийн хувьд тэнцвэртэй бүрдлээ

Шүүхийн сахилгын хороо хэмээх Үндсэн хуулийн байгууллага өнөөдрөөс албан ёсоор ажиллаж эхэлээ. УИХ-ын хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт шүүхийн Сахилгын хорооны гишүүдийг албан ёсоор албаа авахад нь хамт байж, үүрэг чиглэл өглөө. Тэрбээр “Шүүхийн Сахилгын хорооны бүрэлдэхүүн жендерийн хувьд тэнцвэртэй бүрдлээ. Таван эрэгтэй, дөрвөн эмэгтэй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллах нь. Шинэ байгууллага учраас УИХ-аас аль болох дэмжиж, хууль зүйн хүрээнд ажлаа явуулах боломжоор хангана. Зөвд зөөлөн, бурууд хатуу байгаарай гэж хүсье” гэлээ. Ирэх даваа гарагт шүүхийн Сахилгын хорооны шинэ гишүүдийг УИХ-ын дарга хүлээн авч, үүрэг чиглэл өгөх аж. Ийнхүү шүүхийн Сахилгын хороо байгуулснаар олон нийт хэргийн оролцогч шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн үйлдэлтэй холбоо асуудлаар гомдлоо өгөх, хянуулах боломж бүрдэв. Шинэхэн гишүүдийг шүүх, шүүгчтэй холбоотой 280 гомдол, сахилгын хэрэг “хүлээж” байгаа гэнэ.

Нийт шүүгчдийн анхны чуулганаар Сахилгын хорооны шүүгч дөрвөн гишүүнээ сонгосон. Мөн шүүгч бус гишүүдийг өчигдөр УИХ-аас сонгон шалгаруулсан юм.

Шүүхийн Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун “Шүүхийн Сахилгын хороог айл гэрээр яривал аав нь УИХ юм. Шүүхийн Сахилгын хороог өрх тусгаарлуулж, ирж хүндэтгэл үзүүлсэн ХЗБХ-ны дарга С.Бямбацогтод баярлалаа. Харин төлөөлүүлбэл бидний ах болсон Шүүхийн ерөнхий зөвлөлийнхэн ирж хүндэтгэл үзүүлсэн бол сэтгэлд сайхан байлаа. Аав нь үр хүүхдүүдээ тусад нь гаргаж байхад ах нар ирсэнгүй. Ажилтай юм байлгүй. Бид Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлж, хараат бусаар шударгаар ажиллана” гэсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.