Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 11 зүйл: 17 цаг 11 минутад Сар хиртэнэ

Өнөөдөр гадаа 3 хэм хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

11 дүгээр сарын 19-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 323 дахь өдөр бөгөөд он дуусахад 42 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 3 хэмийн хүйтэн бол шөнөдөө 21 хэм хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 15, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин хонь өдөр. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэмт хэрэгтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. 17 цаг 8 минутаас 20 цаг 03 минутын хооронд сар хиртэнэ. Оргил үе нь 17 цаг 11 минутад харагдах гэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
  4. “Уран уургач” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,851.00 төгрөг, зарах нь 2853.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.80, зарах ханш 40.50, юанийн авах ханш 446.30, зарах ханш 447.30, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 15:00 цагт “Next cinema”, 18:00 цагт “Shangri-la IMAX” кинотеатрт Найруулагч Ц.Хүсэлбаатарын “Хиртээгүй сарнай” киноны нээлт болно. Утас: 96696674Оруулах

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1943 оны энэ өдөр сүмогийн 29 дэх ёкозүна Миягияма Фүкүмацү таалал төгсчээ.
  2. Өнөөдөр Дэлхийн 00-ын өдөр тохиож байна.
  3. Мөн Эмэгтэй интерпрёнерүүдийн олон улсын өдөр тохиож буй.
  4. 1998 онд агуу зураач Винсент ван Гогийн “Portrait of the Artist Without Beard” уран зураг 71.5 сая ам.доллараар зарагджээ.
  5. 1994 онд Их Британид анх удаа “Үндэсний лоттей” явагдаж байжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.