Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Занданшатар: Ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр ХААН банкны асуудлыг шийдэхийг Монголбанкны удирдлагад даалгая

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлав. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр “Сүүлийн үед ХААН банкны хувьчлалтай холбоотой үнэн, худал нь мэдэгдэхгүй нийтлэл хэвлэлээр их гарах боллоо. Тиймээс Монголбанкны удирдлагад Хаан банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой асуудалд хууль зөрчсөн асуудал гаргахгүй байх үүрэг өгч байна. Банкны тухай, Монголбанкны тухай хуулийг чанд мөрдөж, ашиг сонирхлын аливаа зөрчилд автахгүйгээр хуулийн дагуу ХААН банкны асуудлыг шийдэж, УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд томоохон банкуудын системийн талаар гарч байгаа мэдээллийг эцэслэн шалгаж, шаардлагатай бол хуулийн байгууллагуудаар шалгуулж, энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй. Нэн ялангуяа нэг банкны хувьцаа эзэмшигч, нөгөө банкны хувьцааг эзэмших нь хуулиар хатуу хориотой. Хэрэв холбогдох хуулийг дагаж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагад хатуу хариуцлага тооцох болно. Өөрсдөө өргөдлөө бичиж, ажлаа өгнө шүү” хэмээн анхааруулга өглөө. 

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Г.Занданшатар: Ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр ХААН банкны асуудлыг шийдэхийг Монголбанкны удирдлагад даалгая