Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Турктэй хөдөө аж ахуй, аялал жуулчлал, чөлөөт бүс, зам тээврийн салбарт хамтарна

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны есдүгээр хуралдаан Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотноо амжилттай боллоо. Тус хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагаа болон хөдөө аж ахуй, аялал жуулчлал, чөлөөт бүс, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар гаргасан саналуудыг нэгбүрчлэн хэлэлцэж, харилцан тохиролцоонд хүрлээ. Хоёр талын хамтарсан хорооны дарга Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн сайд С.Сойлу нар ажлын протоколд гарын үсэг зурж баталгаажуулав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.