Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэд бүтцийн түүхэн төслөө батлав

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден түүхэн ач холбогдолтой хэмээн тодотгож байгаа, 1.2 их наяд долларын төсөв бүхий дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөлд гарын үсэг зурав. Тэрбээр өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэрээ улсынхаа дэд бүтцийг шинэчлэн сайжруулахаа амласан юм. Конгресст Ардчилсан намын гишүүд олонх болсон ч эл төслийг олон сар хэлэлцжээ. Баталсан төсвийн 550 сая долларыг барилга, гүүр, авто болон төмөр зам, боомтуудыг сайжруулах, өндөр хурдны интернэт системийг өргөжүүлж, цэвэр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахад зориулна. Мөн байгалийн гамшигт тэсвэртэй дэд бүтэцтэй болох гэнэ. Ж.Байдены мэдэгдсэнээр энэ багц нь ажлын олон сая байр бий болгож, нийлүүлэлтийн сүлжээний гацааг сааруулж, АНУ-ын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Одоо Конгресс нь эрүүл мэнд, боловсролын салбарт 1.75 их наяд доллар зориулахаар тусгасан нийгмийн хамгааллын тухай төслийг хэлэлцэх аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.