Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шатахууны сав цэвэрлэж байсан 3 хүн ухаан алдаж, амь нас нь эрсдэлд оров

Шатахуун тээвэрлэгч автомашины шатахууны саванд  цэвэрлэгээ хийж байсан гурван хүн ухаан алдаж унажээ. Ухаан алдсан гурван хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Азаар хүний амь нас эрсдээгүй гэнэ.

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Задгай”-д шатахуун тээвэрлэгч автомашины шатахууны саванд гурван хүн цэвэрлэгээ хийж байгаад ухаан алдсан тухай дуудлагыг өчигдөр /11.16-ны өдрийн/ 17.21 цагт хүлээн авсан. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 28.5 км зам туулан 18.02 цагт очиход “Өсөх трейд” ХХК-ийн “Норд бенз” загварын шатахуун тээвэрлэгч автомашины 60 тонны багтаамжтай шатахууны савыг цэвэрлэж байсан нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/, Баянгол дүүргийн харьяат иргэн А /33 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн харьяат иргэн П /27 настай, эрэгтэй/  нар ухаан алдсан байсныг эсэн мэнд гаргаж нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгчээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.