Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хоногийн хоолны төлөө ажиллах хөтөлбөр хэрэгжүүлж байна

Хүнсний хомсдол хурцадсан нөхцөлд “Талибан” хөдөлгөөн өнгөрсөн сараас олон нийтийн ажилд оролцсон хүмүүст улаан буудай олгож эхэлжээ. Нийслэл Кабул дахь барилгын нэг талбайд 2000 орчим хүн хүрз, жоотуу барин ажиллаж байна. Тэдний нэг болох 66 настай, багш бичиг цаасны ямар ч ажил хийж чадах ч тийм ажил байхгүй учир гэр бүлээ өлсгөхгүйн тулд барилга дээр хөдөлмөрлөж байгаагаа NHK телевизэд ярьжээ. Өдрийн ажлын хөлсөнд нэг хүнд 10 кг олгохоор хөдөө аж ахуйн байгууллагын нөөцөөс 66 мянган тонн буудай гаргаж байгааг “Талибан” хөдөлгөөнийхөн зарласан аж.

Тус хөдөлгөөн Афганистаныг эзэлснээс хойш гурван сар өнгөрчээ. Эдийн засгийн байдал нь муудаж, хүмүүнлэгийн хямрал гүнзгийрч байна. “Талибан” хөдөлгөөний эмхлэн байгуулсан түр Засгийн газрыг олон улсад хүлээн зөвшөөрөөгүй, Афганистаны хилийн чанад дахь хөрөнгө, мөнгийг битүүмжилсэн хэвээр.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.