Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шилдэг мөрдөгчид тодорлоо

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албааас алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Шилдэг мөрдөгч-2021” тэцмээнийг энэ оны арваннэгдүгээр сарын 10, 11 өдрүүдэд цахимаар зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.

Тэмцээний нийт дүнгээр мэдлэг, ур чадвараараа бусдыгаа тэргүүлэн нэгдүгээр байранд Мөрдөн байцаах албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Мангалынжавын АЛТАНГЭРЭЛ, хоёрдугаар байранд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Иврайн МАРИЯ, гуравдугаар байранд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Эрэмгийбаатарын ИДЭР тус тус шалгарч “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.