Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн албан тушаалтныг шалгаж дууслаа

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Б.Батсүх нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Түүнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулан, гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 000 ам.доллар хураан авсан юм. Тэрбээр найз Н.Хүрэлбаатартайгаа хамтран 2020 оны нэгдүгээр сард “Сохомон” ХХК-ийн нягтлан бодогч С.Жавхлангаас таван сая, мөн оны хоёрдугаар сард “Best shoes” ХХК-ийн захирал Б.Түвдэнням, нягтлан бодогч Л.Хишигдэлгэр нараас 30.6, “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогч Н.Одгэрэлээс 35 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон билээ. Дээрх хүмүүсээс гадна Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Сугар, О.Энхтуяа нарыг уг хэрэгт хамтатган шалгасан бөгөөд “Best shoes” ХХК-нд татварын хяналт шалгалт хийснийхээ дараа Б.Батсүхээр дамжуулан хахууль өгөхийг шаардсан хэрэгт буруутгаж буй аж.

Түүнчлэн Б.Батсүх нь Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын шалгалтын цахим систем хариуцсан референт М.Алтанбаганад хахууль өгснийг АТГ-ын мөрдөгчид шалгалтаар тогтоосон байна. Тэрбээр Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн Б.Буянцэцэгийг тэнцүүлэхийн тулд 2019 оны арваннэгдүгээр сард М.Алтанбаганад ажлынх нь гадаа хоёр сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэрэгт холбогджээ. НПГ-аас Б.Батсүх, Н.Хүрэлбаатар, Ч.Сугар, О.Энхтуяа, Л.Хишигдэлгэр, Б.Түвдэнням, С.Жавхлан, Н.Одгэрэл, М.Алтанбагана, Б.Буянцэцэг, “Best shoes” ХХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.4-2, 22.4-4, 22.5-1, 22.5-2, 22.5-3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

Ташрамд дурдахад, прокурорын байгууллагынхан энэ сарын 8-12-нд мөрдөн байцаалтын 2950 хэрэгт хяналт тавьж, 271-т нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд хандан 11 мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн аж.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.