Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тусгай хамгаалалттай газраас самар түүж явсан гурван залуу машиндаа “угаартаж” нас баржээ

Мөнгөнморьтоос самар түүхээр явж байсан гурван залуу машиндаа “угаартаж” нас баржээ. Тодруулбал, энэ сарын 14-нд үүрээр “69” маркийн автомашинд 22-33 насны гурван залуу машиндаа нас барсан байна. Төв аймгийн цагдаагийн алба хаагчид үхлийн шалтгааныг тогтоож буй бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар угаартсан байж болзошгүй юм.

Ташрамд дурдахад, Мөнгөнморьтийн ойд Улаан номд орсон нэн ховор амьтад буюу баавгай, Сибирийн хандгай, хүдэр, буга, булга, минж, шилүүс мөн зэрлэг гахай, бор гөрөөс зэрэг амьтад байдаг. Тиймээс эл газрыг улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд самар түүх хориотой аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Тусгай хамгаалалттай газраас самар түүж явсан гурван залуу машиндаа “угаартаж” нас баржээ

  • иргэд олон түмэн says:

    Хэнэггүй хариуцлагагүй явдал юунд ч хүргэж мэдэхийн баримт энэдээ