Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 753 тохиолдол батлагдав

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусээр 753 хүн өвчилөөд байна. Үүнээс 519 нь нийслэлд, 234 нь орон нутагт батлагджээ. Мөн хугацаанд 41-ээс дээш насны архаг хууч өвчтэй байсан 11 хүн коронавирусийн хүндрэлийн улмаас эндлээ. Ингэснээр энэ өвчнөөр нас барсан хүний тоо 1826-д хүрээд байгаа юм. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас халдвар хамгааллын дэглэмээ сахин, дархлаажуулалтад хамрагдахыг уриалж буй.

Нэгдүгээр тунд хүн амын 69,4 хувь, хоёрдугаар тунд 65,9 хувь хамрагдсан байна. Харин гуравдугаар тунд 513 816 хүн хамрагджээ. Энэ нь зорилтот бүлгийн 16 хувь юм.

Одоогоор эмнэлэгт 9795 хүн уг өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Үүний 1491 нь хүүхэд, 409 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 21 мянга гаруй хүн байгаа юм.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.