Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тэмээчид таван ангилалд уралдана

Өмнөговьчууд тэмээний соёлыг сурталчлах зорилгоор анх санаачилж, ирээдүйд олон улсын аялал жуулчлалын үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгох том зорилго дэвшүүлээд буй “Тэмээний уралдаан”-аа энэ сарын 25, 26-нд Даланзадгад сумд хийхээр болжээ. “Тэмээн соёл” холбоо, тус аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулдаг уралдаанд тэмээчид энэ удаа таван ангилалд өрсөлдөх нь.

Тодруулбал, бүдүүн тэмээ 15 км зайд уралдах бол тайлаг 12, тором найман км зам туулах юм байна. Богино зайн уралдаанд ямар ч насны тэмээтэй оролцох боломжтой бөгөөд уралдах зай нь 2.5 км. Түүнчлэн хоёр км зайд буухиа тэмцээн болно. Энэ үеэр тэмээтэй сайхан хос шалгаруулах уралдаанаас гадна нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах аж.

Бэлтгэсэн Ж.Сувд

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.