Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амны хаалт, бээлий зэрэг 25 000 гаруй тонн хог хаягдал далай, тэнгист байна

Коронавирусийн тахлын улмаас дэлхийн далай, тэнгисийн бохирдол улам нэмэгдсэн талаарх мэдээлэл олон улсад цацагдлаа. “Proceed¬ings of the national academy of sciences” сэтгүүлд нийтэлснээр сүүлийн нэг жил гаруй хугацаанд дэлхийн далай, тэнгист амны хаалт, бээлий, хуванцар зэргээс бүрдсэн 25 мянга гаруй тонн хог хаягдал хуримтлагджээ. Хятадын Наньянгийн их сургуулийн судлаачид компьютерын загварчлалын дагуу эл тооцоллыг хийсэн байна. Цар тахлын эхэн үеэс 2021 оны наймдугаар сар хүртэл хүн төрөлхтөн 8.4 тонн орчим ийм хог “үйлдвэрлэсэн” гэнэ. “Далайд хамгийн багадаа 25 мянган тонн хог хаягдал бий бөгөөд гол, мөрнөөр дамжин тэнд хүрч хуримтлагдаж байна” гэж эрдэмтэд мэдээлэв. Хүн амын нягтрал хамгийн өндөр Ази тивд нөхцөл байдал хамгийн хүнд байгааг мөн тэмдэглэжээ.

Бэлтгэсэн Р.Жаргалант

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.