Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Moon dance” хамтлаг ДАШТ-д оролцоно

ХБНГУ-ын Бремен хотод ирэх сарын 18-нд зохион байгуулагдах Латин формейшн бүжгийн ДАШТ-д Монголын “Moon dance” хамтлаг оролцох болжээ. Тэд бүжгийн спортоор дамжуулан олон улсын түвшинд эх орныхоо спорт, урлаг, өв соёл, үндэсний халдашгүй дархан байдлын дархлааг бий болгох зорилготой юм. ДАШТ-д шонхор шувуунаас сэдэвлэсэн үзүүлбэрээр тус хамтлагийнхан өрсөлдөх аж. Эл үзүүлбэрт хамтлагийнхнаас гадна тус клубийн үүсгэн байгуулагч О.Саранхүү, гүйцэтгэх захирал Н.Мөнхбаяр, хөгжмийн зохиолч Х.Батмягмар, загвар зохион бүтээгч О.Гэрэлтуяа, эрүүл мэндийн зөвлөх П.Ганчимэг, багш, дасгалжуулагч О.Оюунбат, спортын сэтгэл зүйн зөвлөх, доктор Ш.Долгор тэргүүтэй 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Бэлтгэсэн А.Хангал

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.