Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Сэнтрал экспресс си ви эс” компани 28 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгүүлсэн “Сэнтрал экспресс си ви эс” компанийн олон нийтэд санал болгосон үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг өчигдөр эхлүүллээ. Тус компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа таван өдөр үргэлжилж, 9643 хөрөнгө оруулагчаас 28.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. Татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ төсөөлснөөс 61 хувиар давж, 40 тэрбум төгрөгийн захиалгыг иргэн, аж ахуйн нэгжүүд ирүүлсэн байна. Ингэснээр Монголын хөрөнгийн биржийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO-ны нэг болов. Үнэт цаасны танилцуулгадаа дурдсаны дагуу төвлөрүүлсэн хөрөнгөөрөө CU-гийнхэн шинэ дэлгүүрүүдэд хөрөнгө оруулж, түгээлтийн төв болон хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө сайжруулах гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.