Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“НҮБ-ын Ази-Номхон Далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын хурал” Монголд болно

“НҮБ-ын Ази-Номхон Далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын 29 дэх удаагийн хурал” 11-р сарын 22-25-нд Монгол Улсад зохион байгуулагдана. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү хурлыг НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллага болон Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ хамтран зохион байгуулах гэнэ.

“НҮБ-ын Ази-Номхон Далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын хурал” (APCAS)-ын түүхэнд энэ удаагийн хурал анх удаа цахим болон биечилсэн хэлбэрийг хослуулан зохиогдох юм.

Энэ удаагийн хурлаар байгаль орчин, мал амьтан, газар тариалан, ойн аж ахуй, загас, ан агнуур, хүнсний аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд бодлого, шийдвэрт шаардлагатай тоон мэдээллийг тооцоход олон улсын туршлага, шинэлэг арга аргачлалыг хэлэлцэх нь чухал ач холбогдолтой. Манай Улсын хувьд зайнаас тандан судлах арга зүйн туршилтыг газар тариалангийн статистикт ашиглах туршилт хийж байгаа билээ.

Мөн Цар тахлын энэ үед улс орон бүрт тулгамдаж буй асуудал, даван туулж байгаа сайн туршлага, Тогтвортой хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтийн тооцоолол, хөдөө аж ахуйн статистикийн шинэчлэл зэрэг сэдвээр хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл хүргэх юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.