Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол шинжлэх ухааны яам 2030 он гэхэд 65 сая мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган” өнөөдөр болж байна.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ, “Тэрбум мод тарихад шинжлэх ухааны мэдлэг, чадварлаг боловсон хүчин, мөн дэвшилтэт технологийн уялдаа холбоог хангасан байхын чухлыг онцлов. Үүнтэй уялдан бий болох хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд Боловсрол шинжлэх ухааны яам манлайлан оролцоно гэдгээ илэрхийллээ.

Боловсрол, шинжлэх ухааны салбар 2030 он хүртэл 65 сая мод тарина. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд оролцсон байгууллагыг яам шалгаруулан, урамшуулах болно.

Тэрбум мод тарих хөдөлгөөнийг 4 үндсэн чиглэлээр зохион байгуулна

  1. Ойг нөхөн сэргээх,
  2. Хот суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх,
  3. Газар тариалан, дэд бүтцийн хамгаалалтын зурвасыг бий болгох,
  4. Хуурай гандуу бүс нутгийн ойжуулалт гэсэн үндсэн чиглэлүүдээр ойн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтарч, “сургалт-судалгаа-үйлдвэрлэл” гэсэн цогц хэлбэрээр зохион байгуулна.

БШУЯ-ны харьяа их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь ойн мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах, тарьц суулгац ургуулах, үрийн хангамж, генетик нөөц бүрдүүлэх, тарьц суулгацын ургалт, амьдралтын эрчмийг нэмэгдүүлнэ.  Цаашид арчлан хамгаалан ургуулах чиглэлд орчин үеийн шинэ технологи, шинжлэх ухааны мэдлэг, аргазүй бий болгох ажилд тэргүүлэн оролцох зорилт тавьж байна гэдгийг салбарын сайд онцлов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.