Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

3787 өрхийн галын аюулгүй байдлыг шалгахад 2527 зөрчилтэй байв

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Мартаж болохгүй” нөлөөллийн аяны хүрээнд амралтын өдрүүдээр Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны айл өрхүүдэд ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Нэгдсэн арга хэмжээнд  нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар дүүргийн 15,17 дугаар хороодын хэсгийн ахлагч, сайн дурын ажилтан, Цагдаагийн газар,  “Таван толгой түлш” ХХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК,  “Сүхбаатар дүүрэг дэх хэрэлэгчдэд үйлчлэх төв”-ийн  нийт 450 ажилтан оролцлоо.  Хяналт шалгалтад 3787 өрхийг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 2527 зөрчлийг илрүүлэн 264 зөрчил буюу 10.4 хувийг газар дээр нь арилгууллаа. Мөн 3708 иргэнд галын аюулаас урьдчилан сэргийлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, гарын авлага, санамж, сэрэмжлүүлэг материал тарааж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.