Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол бүжигчин Н.Онондарь Германы улсын гурван удаагийн аварга боллоо

Герман улсын бүжгийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн 2021 он

Герман улсын аварга шалгаруулах бүжгийн спортын тэмцээн өчигдөр болж өндөрлөв. Тус тэмцээний формейшн буюу хамтлаг бүжгийн төрөлд “Grun gold” хамтлаг үнэмлэхүй ялалт үзүүлж, Герман улсын 16 дахь удаагийн бүжгийн аварга, харин тус хамтлагт бүжиглэж буй Монгол Улсын тамирчин Н.Онондарь гурван удаагийн аварга боллоо.

Германд амьдардаг тэрбээр цахим хуудастаа, “Энд өсөж, төрөөгүй мөртлөө олон мянган хүний хүсээд ч  хүрдэггүй газар байж, ямар ч хүнд нөхцөл байдалд зөв шийдвэрүүдийг гаргаж чадаж, бусаддаа хүндлэгдэж өөрийнхөө жинхэнэ хүч чадлыг мэдрэх үнэхээр баяртай байна. Энэ урт, хэцүү замыг минь хамтдаа туулж байгаа баг хамт олон, монголд суугаа эцэг эх, ах нар, бас энд миний ард үргэлж байдаг найз нартаа маш их баярлалаа” гэжээ.

Н.Онондарь нь Дэлхийн бүжгийн спортын аварга болсон анхны монгол тамирчин юм. Түүний амжилтаас дурьдвал, 2018 БНХАУ-д,  2019 онд ХБНГУ-д болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болж, монгол түмнээ төдийгүй германчуудыг баярлуулсан байдаг.

Герман улсад болсон бүжгийн спортын ДАШТ-2019 он
БНХАУ-д болсон Бүжгийн спортын ДАШТ-2018 он
1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Монгол бүжигчин Н.Онондарь Германы улсын гурван удаагийн аварга боллоо

  • solongo says:

    үнэхээр бахархаж байна. Эрүүл энх байж улам олон амжилт гаргаарай. Бас өөр шигэ олон шавь төрүүлээрэй. Мөнгөнхуяг багш агуу хүн шүү. Баярлалаа та нартаа