Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭЦА-ныхан БНСУ-ын мөрдөгчдийн туршлагаас суралцав

Сэрэмжлүүлсээр атал манай улсын иргэд цахим гэмт хэргийн хохирогч болсоор буй. Цахим гэмт хэргийн хохирогч өссөөр байгаа тул Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Цахим гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэстэй хамтран “Цахим гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа” онлайн сургалтыг зохион байгуулжээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг хариуцсан 50 алба хаагч уг сургалтад хамрагдсан юм.

Сургалтыг цахим гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, эрх зүйн харилцан туслалцааны гэрээ, цахим гэмт хэргийг мөрдөн шалгах олон улсын туршлага,  криптовалют, цахим хэтэвч, виртуал  хөрөнгө зэрэг сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулсан аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.