Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: М.Метрот Африкийн дээгүүр ниссэн анхны хүн болжээ

Өнөөдөр гадаа 3 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

11 дүгээр сарын 15-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 319 дахь өдөр бөгөөд он дуусахад 46 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 3 хэмийн дулаан бол шөнөдөө -17 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 11, Могойг хүлэгч одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно.
  4. “Уран уургач” валютын ам.долларын ханш 2854.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.90, юань 446.30, вон 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 08:00 цагт Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Нийслэл дэх шалгалт зохион байгуулах салбар зөвлөлийн нээлтийн үйл ажиллагаа Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байранд болно. Утас: 9918-7526, 9990-1600
  2. 11.00 цагт ҮСХ-ноос 10 дугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээлнэ.

Төрийн ордонд

3. 09.00 цагт Ойн салбарын Үндэсний чуулганы нэгдсэн хаалтын хуралдаан болно.

4. 10:00 цагт  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

5. 10:00 цагт УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

6. 11.40 цагт Монголын Театрын музейд Улсын Хүүхэлдэйн театрын хэрэгжүүлж буй “Пөөдөө” тайз дэлгэцийн хосолмол бүтээл туурвих Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төслийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 80232323, 8089-4004.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1777 оны энэ өдөр Америкийн Нэгдсэн Улсын хууль батлах Конгресс байгуулагджээ.
  2. 1909 оны энэ өдөр М.Метрот Африкийн дээгүүр ниссэн анхны хүн болжээ.
  3. 1917 оны энэ өдөр Ерөнхий сайд Керенский Москвагаас зугтаж, большевикууд Орос улсын эрх мэдлийг гартаа авчээ.
  4. 1920 оны энэ өдөр “Үндэстнүүдийн лиг” 41 улстайгаар анхдугаар хуралдаанаа Женевт хийлээ.
  5. 1942 оны энэ өдөр Америкийн тэнгисийн цэргийн флот Гуадалканалын мөргөлдөөнд Японы эзэн хааны армийн хүчийг бут цохив.
  6. 1960 оны энэ өдөр ЗХУ-ын цөмийн пуужин бүхий анхны шумбагч онгоц АНУ-ын Вашингтон болон Өмнөд Каролина мужийн Чарлестон хотыг чиглэв.
  7. 1990 оны энэ өдөо Болгарын Бүгд Найрамдах Улс шинэ БНУ байгуулж байгаагаа дэлхий дахинаа зарлажээ.
  8. 2007 оны энэ өдөр Циклон Сидр гэгч хүн Бангладеш улс руу халдан довтолж 7000 хүн амиа алджээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.