Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ театр “мэндэлжээ”

СУИС-ийг төгссөн жүжигчин залуус “Black comedy” театр байгуулжээ. Тус театрынхан хошин урлагийн шинэ, сонирхолтой төрлөөр уран бүтээлээ туурвих аж. Тодруулбал, Монголд анх удаа орчин цагийн театр болон телевизийн шоу урлагийг хослуулсан инээдмийн цуврал тоглолтыг үзэгчдэд хүргэх юм. Түүнчлэн гэмт хэрэг, авлига, хээл хахууль, хүрээлэн буй орчны гамшиг, ядуурал, дампуурал, архидалт, мансууруулах бодис, ялгаварлан гадуурхах зэрэг нийгэмд тулгамдаж буй асуудлаар дуугарахыг зорьжээ. Тус хамт олон эхний тоглолтоо энэ сарын 19-нд хүргэх бөгөөд дуу хөгжим, шоу бүжиг, циркийн үзүүлбэр, пантомимо зэрэг урлагийн олон төрлийг багтааж, тайзны урлагийг дэлгэцийнхтэй хослуулахаараа онцлог. “Black comedy” театрын анхны тоглолт “Ауруг” төвд болно.

Бэлтгэсэн А.Хангай

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.