Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын виртуал хөрөнгийн зах зээлд хоёр их наяд төгрөг төвлөрүүлжээ

Манай улсад одоогоор криптовалютын 9-10 бирж үйл ажиллагаа явуулж, 14-15 токен буюу цахим мөнгө гарган, хоёр их наяд төгрөгийг татан төвлөрүүлээд байгаа аж. Энэ нь Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээний 50 орчим хувьтай дүйцэхүйц хөрөнгө бөгөөд сүүлийн хоёр жилд ийнхүү өсөн нэмэгдсэн байна. Арилжааны банкууд дахь иргэдийн хадгаламж, харилцах дансны үлдэгдэлд төдийлөн өөрчлөлт гараагүй ч цахим хөрөнгийн наймаанд ийнхүү их хэмжээний мөнгө эргэлдэж буй нь анхаарал татаж буйг эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ онцоллоо. Улмаар эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгийг виртуал зах зээлд нийлүүлж, мөнгө угаах боломж бүрдэх, иргэд оруулсан хөрөнгөө алдах, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг доголдуулах эрсдэлтэйг ч дурдав. Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг яаравчлан батлах, цахим мөнгө худалдан авах санхүүгийн эх үүсвэрийг нарийн тогтоох, гүйлгээний үнийн дүнгээс харгалзан мэдээлэх үүргийг криптовалютын биржүүдэд хүлээлгэх, татвар хураамж авах нөхцөл бүрдүүлэх шаардлага бий гэнэ. Үүнээс гадна хууль батлагдсан ч одоо арилжаа эрхэлж буй биржүүдийг бүртгэхгүй байх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлах магадлалтай учраас иргэд токены арилжаанд оролцохдоо болгоомжтой хандах ёстойг санууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.