Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрээнд дахин халдвар илрэхгүй 14 хоновол хөл хориог цуцлах нь

БНХАУ-ын Эрээний “Хуйтун” ложистикийн бүсийн нэг ажилтнаас коронавирус илэрснээс шалтгаалж тус хотод өнгөрсөн сарын 14-нд хатуу хөл хорио тогтоосон. Үүнээс хойш сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Манай улсын Гадаад харилцааны яамнаас өчигдөр мэдээлснээр тус хотод тогтоосон хөл хориог сулруулж эхэлжээ. Ингэснээр иргэдийг гэрээс гарахыг зөвшөөрчээ. Хатуу хөл хорионы үед иргэд гэрээс гарах эрхгүй байсан гэнэ. Түүнчлэн тус хотод халдвар илрэхгүй 14 хоног өнгөрвөл хөдөлгөөнийг бүрэн нээж, Эрээний боомтын үйл ажиллагааг ч сэргээхээр төлөвлөжээ. Үүнээс өмнө халдвар илрэхгүй 21 хоног өнгөрвөл хөл хориог цуцална гэж тус хотын холбогдох албаныхан мэдээлж байсан бөгөөд уг хугацаа долоо хоногоор наашилсан гэсэн үг. Эрээнд хамгийн сүүлд энэ сарын 9-нд нэг хүнээс “Ковид-19” илэрчээ. Үүнээс цааш дахин тохиолдол илрэхгүй бол энэ сарын 24-нд хөл хориог цуцалж магадгүй нь.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.