Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Франц улс цөмийн реакторуудын барилгын ажлаа сэргээв

Эрчим хүчний хувьд бие даах, хорт хийг бууруулах зорилгоор цөмийн реакторуудын барилгын ажлаа Франц улс сэргээснийг Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нь ард түмэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ мэдэгдэв. Байгалийн хий болон цахилгааны үнэ эрс өссөн зэрэг шалтгааны улмаас ийм шийдвэр гаргажээ.

Үүнтэй холбогдуулан Францын Засгийн газар хийн үнийг царцааж, сард 2000-аас доош еврогийн орлоготой хүмүүст тэтгэлэг олгож эхэлсэн байна.

Францын эрчим хүчний RTE сүлжээний операторын мэдээлснээр 2020 онд цөмийн реакторууд цахилгаан үйлдвэрлэлийн 67.1 хувийг эзэлсэн бол сэргээгдэх эрчим хүч 23.4, үлдсэнийг нь олборлодог эх үүсвэрээс бүрдүүлсэн гэнэ. Одоо Францын атомын цахилгаан станцын парк 56 реактортой бөгөөд хамгийн анхных нь 1978 онд сүлжээнд холбогдсон аж. Францын зүүн хойд нутагт орших атомын цахилгаан Фессенхайм станцын сүүлийн хоёр реакторыг өнгөрсөн оны хоёр болон зургадугаар сард ашиглалтад оруулжээ.

Өдгөө Франц, Германы шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт суурилсан, “Areva” компанийн боловсруулсан, гурав дахь үеийн EPR реакторыг барьж байна. 2007 онд эхэлсэн ч барилгын ажлын явц нь саатсан “Фламанвиль” станцын, өртөг нь 12 тэрбум евро хүрсэн, гурав дахь реактор ирэх жилд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.