Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчилнэ

“Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулах” ажлын хэсгийн ээлжит хурал, хэлэлцүүлэг боллоо. Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/39, А/12 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар 10 бүлгийн нийт 355 ердийн өвчний жагсаалт байдаг. Харин 2 дугаар хавсралтаар Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалтын 9 бүлгийн нийт 107 заалт бий бөгөөд 2 дугаар хавсралтын өвчний нийт заалт 462 байна. Ажлын хэсэг өвчний жагсаалтын төслийг шинэчлэн боловсрууллаа. Энэхүү шинэчилсэн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны вэб сайтад байршуулан санал авч эхэллээ. Энэ удаагийн ээлжит хурлаар дэд ажлын хэсэг бүр өвчний жагсаалтын танилцуулга хийж, санал солилцов. Ажлын хэсгийн дараагийн хурлыг танхимаар зохион байгуулах бөгөөд цаашдаа өвчний жагсаалтыг батлуулах ажлыг зохион байгуулах юм.

Та санал өгөх бол дараах линкээр хандаарайhttps://mlsp.gov.mn/content/detail/1520

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.