Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төсвийн төсөлтэй холбоотойгоор Цэцэд ханджээ

УИХ ирэх оны төсвийг энэ сарын 15 гэхэд батлах ёстой. Тэгвэл Хэнтий аймагт хамгийн их төсөв тусгасан нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж, иргэн Ө.Ганбат Үндсэн хуулийн цэцэд өчигдөр ханджээ. Тэрбээр Булган аймгийн иргэн аж. Иргэн Ө.Ганбат “Хэнтий болон Булган аймаг нийслэл Улаанбаатараас ижил буюу 330 км-ийн зайд оршдог. Хүн амын тоо нь ч ойролцоо. Зөвхөн энэ удаагийнх ч бус, өмнөх жилүүдийн төсвийг ч эрс ялгаатай баталж ирсэн. Энэ нь тухайн аймгийн иргэдийн амьдралын чанар, эдийн засгийн байдал, орон нутгийн тогтвортой хөгжлийг алдагдуулж, эрх ашгийг нь зөрчсөн” гээд иргэдээ ялгаварлан гадуурхаж байгааг онцолсон юм.

Бэлтгэсэн У.Наран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.