Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хил хааж, ачаа саатсан тул зарим аж ахуйн нэгж мэдэгдэл гаргав

БНХАУ-аас Монголд бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг Эрээн хотын Хуйтун логистикийн бүсэд “Ковид-19”-ийн халдвар гарсан учир аравдугаар сарын 13-ны өдрөөс Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоогоод буй. Үүнтэй холбоотойгоор нарийн ногооны хомсдол үүсэхийн зэрэгцээ дотоодын хүнсний үйлдвэрлэл явуулдаг зарим аж ахуйн нэгжийн түүхий эд, материал, сав баглаа боодол тасалджээ.

Энэ тухай Жүр үр болон Tous Les Jours /Тү Лэ Жүр/ бэйкэри мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд, тухайн компаниуд хил хаасантай холбогдуулан зарим бүтээгдэхүүний түхий эд материал, сав баглаа боодол зэрэгт тасалдал үүсэж, зарим бүтээгдэхүүнийх нь чимэглэл зургаасаа өөрчлөгдөх, сонголтод асуудал үүсэхээр байгаа тул хэрэглэгчдээсээ хүлцэл өчсөн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.