Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Бага ангийн багшдаа баярлалаа”-дууг зохиосон С.Батболд гавьяат багш болов

Монголын хүүхдийн дууны урын санг баяжуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж хүүхдийн элч, хөгжмийн зохиолч С.Батболдод Монгол Улсын гавьяат багш цол хүртээхээр болжээ.

“Багачуудын ордон”, “Бага ангийн багшдаа баярлалаа”, “Олуулаа”, “Миний ээж”, “Эрвээхэй”, “Цасхан” зэрэг олон сайхан дуунууд нь үе үеийн хүүхэд багачуудын дуулах дуртай олон арван дууг хөгжмийн зохиолч С.Батболд зохиосон байдаг.

Мөн С.Батболд багшийн хувьд мөн БСШУЯ-ны Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн боловсролын хичээлийн сурах бичгүүдийг зохиох багийн ахлагчаар ажилласан юм. 2006 онд 1-3-р ангийн сурах бичиг, 2009 онд 8-9-р ангийн сурах бичгийн зохиогчийн багийн ахлагчаар, 2011 онд 4-р ангийн  сурах бичгийг зохиох зохиогчдын багт ажиллаж байсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on ““Бага ангийн багшдаа баярлалаа”-дууг зохиосон С.Батболд гавьяат багш болов